Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэрэг татлагыг энэ сарын 21-24-нд зохион байгуулах нь

2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 21-24-нд зохион байгуулах захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Цар тахлын улмаас нэгдүгээр ээлжийн буюу өнгөрсөн хаврын цэрэг татлагыг зохион байгуулаагүй юм. Энэ удаад халдвар хамгааллын дэглэм баримтлан, нарийн дэг журмын дагуу иргэдийг бүртгэж, эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэж нийслэлийн Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга онцлов. Тэрбээр “Өмнө нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ хууль хүчингүй. Тиймээс оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа” гэв.

Бэлтгэсэн М.Оч

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.