Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ковид-19”-ийн өвчлөл, нас баралт буурч байна

Манай гарагт “Ковид-19”-ийн өвчлөл энэ сарын 4-10-нд өмнөх долоо хоногийнхоосоо долоо, нас баралт 10 хувиар буурсныг ДЭМБ-аас мэдээллээ. Илэрсэн халдварын тохиолдол болон нас баралт өнгөрсөн наймдугаар сараас хойш буурч байгааг тус байгууллагын статистик харуулав. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт халдварын 2.8 сая гаруй тохиолдол, 46 мянга орчим нас баралт бүртгэгдэж, дэлхийн үзүүлэлт 2 885 011 ба 46 789-д хүрчээ. Пүрэв гаргийн байдлаар дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 239 944 046, нас баралт 4 889 433 байв. ДЭМБ-аас мэдээлснээр коронавирус тусаад эдгэрсний дараа их ядрах, амьсгалахад хүндрэлтэй байх, танин мэдэх чадвар буурах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхөөр шинж тэмдэг илэрдэг. Үүний сацуу “Ковид-19” туссан хүмүүст үүссэн эсрэг бие өвдсөнөөс хойших эхний хагас жилд аажмаар буурдаг ч дараа нь үзүүлэлт 15 хүртэлх сар тогтвортой хэвээр байдгийг Швед, Итали, Герман, Швейцар, Хятадын судлаачид тогтоожээ. Тэд судалгаандаа хүнд, хөнгөн хэлбэрээр өвчилсөн 136 хүнээс авсан цусны дээж ашигласан гэнэ. Нөгөөтээгүүр, Хятадын шинжээчид коронавирусийн гарал үүслийг тодруулах зорилгоор 2019 оны сүүлчээр Уханийн ор шин суугчдаас авсан цусны дээжүүдийг ойрын хугацаанд судлахаар бэлтгэж байгаа тухай тус орны Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч мэдээлжээ. CNN телевизийн дамжуулснаар коронавирус Хятадад тархаж эхэлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн таамаглаж буй 2019 оны 10-11 дүгээр сард Уханийн оршин суугчдаас олон мянган дээж авсан аж. Тэдгээрийг донор болон донорын цус хүлээн авагчдаас шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд ашиглах гэж байжээ. Дээжүүдийг хадгалах хугацаа удахгүй дуусах бөгөөд үүний дараа мэргэжилтнүүд судалгаагаа эхлүүлэх аж.

Бэлтгэсэн Ч.Зул

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.