Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдүүдийн дунд цус, ясны хорт хавдрын өвчлөл их байна

Хорт хавдрын өвчлөл 0-14 насныхны дунд эрс ихэсжээ. Ийм шалтгаантай хүүхдүүдийн зонхилох нь цус, яс, төв мэдрэлийн системийн хорт хавдраар өвчилж буйг эмч, мэргэжилтнүүд онцлов. Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай улсын ЭМЯ, ЭХЭМҮТ-тэй хамтран “Хавдаргүй үрс” аян өрнүүлж эхэллээ. Тэд энэ сарыг хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сар хэмээн зарлав.

Хорт хавдрын төрлөөс хамаараад бие махбодод илрэх өөрчлөлт, зовуурь хүн бүрт харилцан адилгүй. Гэхдээ бага насны хүүхдүүдэд илэрдэг түгээмэл шинж тэмдэг бий гэнэ. Тухайлбал, халдварын шинж тэмдэггүй халуурах, шалтгаангүй турах, царай нь цонхийж цайх, хэвлий томрох, удаан хугацаанд бөөлжих, толгой өвдөх, тэнцвэрээ алдах, яс янгинах, биеийнх нь тодорхой хэсгүүдэд цагаан толбо үүсэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдээ сайтар ажиглаж, ийм зовуурь, өөрчлөлт илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөлөө. Мөн амьдралдаа эрүүл, зөв дадал хэвшүүлснээр гэр бүл, үр хүүхдээ хорт хавдрын эрсдэлээс сэргийлэх боломж хүн бүрт бийг дурдав.

Бэлтгэсэн Ж.Мишээл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.