Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Усанд осолдсон “Шижир-Алт” ХХК-ийн ажилтныг олоогүй байна

Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн Доргол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Шижир-Алт” ХХК-ийн ТАВАН ажилтан энэ сарын 5-ны өдөр загасчилж яваад зарим нь усанд осолджээ. Тэд “Туул” голыг гатлах явцад “Прадо-150” загварын суудлын автомашин нь голын усанд сууж, хоёр хүн осолдсон аж. Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, нэг иргэний цогцсыг олсон байна. Харин нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат 53 настай О-г өнөөдрийг хүртэл олоогүй гэнэ. Улмаар Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэнтэй хамтран голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.