Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Жавхлан: Эрүүл мэндийн салбарын зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмсэн тул цалин нь 20 хувиар өсөх боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсвийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.  Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Энэ мөнгийг эмнэлгүүдэд хуваарилна. Эмнэлгүүд эмч, ажилтнуудынхаа цалинг гүйцэтгэлээр нэмэх боломжтой болж ирнэ. Үүнийг хууль зүйн үүднээс боломжтой болгох үүднээс төрийн албаны цалингийн системд эмнэлгийн ажилтны цалингийн хэмжээг хатуу заасныг доод хэмжээ болгон өөрчилнө. Ингэснээр эмнэлгийн ажилтны цалинг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Төрийн өмчит компанийн тухайд ойролцоогоор нийт 500 гаруй компани бий. Эдгээрээс төсөвт өгдөг өгөөж нь маш бага. Тухайлбал, энэ жил 180-хан тэрбум төгрөг байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь блансын дүнгээр 35 их наяд давсан. Төрийн өмчит комданиуд дээр гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнд стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүд, нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж, олон нийтийн хяналтад өгөх, гуравдугаарт, төр авч явах шаардлагагүй эдийн засгийн ач холбогдолгүй компаниудыг татан буулгах гэсэн арга хэмжээ авна. Үүний дүнд ирэх жил улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж, 430 тэрбум төгрөгийн төсвийн орлого дээр ногдол ашиг хэлбэрээр орлого төвлөрүүлэхээр тусгасан” гэх мэдээллийг өглөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.