Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ковидын эсрэг вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, орчны цэвэрлэгээ хангалтгүй байжээ

МХЕГ-аас улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрсэн байна.  Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй 136 хүн тун вакцин байсныг устгажээ. Иймд олон хүн тунгаар савлагдсан вакцинуудыг аль болох хүний тоо гүйцсэний дараа задлаж хэрэглэх, вакцины устгал гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн гэнэ.

Үүнээс гадна өчигдөр улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 42.452 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 120 объектын 36.611 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Мөн “Ковид-19”-ийн шинжилгээ авах явуулын болон түр 7 цэгт хяналт шалгалт хийхэд иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй, сорьц шинжилгээ авах багийн бүрэлдэхүүн дутуу, түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.