Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тулааны спортын наадам зохион байгуулах улсыг энэ сард зарлана

Монгол Улс 2023 оны дэлхийн тулааны спортын мастеруудын залуучуудын наадмыг зохион байгуулах эрх авах хүсэлтээ Дэлхийн тулааны спортын мастеруудын хороонд хүргүүлжээ. Энэ сарын 28-нд болох тус хорооны ерөнхий чуулганаар зохион байгуулах улс, хотын нэрийг албан ёсоор зарлах аж. Анхдугаар наадам нь БНСУ-ын Өмнөд Чүнчон мужид 2017 онд болоход Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол хоёр дахийг нь 2019 онд тус улсын Чонжу хотод зохион байгуулж манайхан багийн дүнгээр III байрт шалгарсан юм. Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хороо 2020 онд байгуулагдаж, 15 салбар хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж буй. Ерөнхийлөгчөөр нь Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Зүүн Азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, ерөнхий нарийн бичгийн даргаар нь дасгалжуулагч Г.Дашдаваа нар ажилладаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.