Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коронавирусээр 1920 хүн өвчилж, 15 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1920 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334 704 болж өсөв. Шинээр илэрсэн тохиолдлын 1053 нь нийслэлд, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 15 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1424 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 574 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 56 069 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 10 177 нь хөнгөн, 6827 нь хүндэвтэр, 2210 нь хүнд, 360 нь маш хүнд гэсэн оноштой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.