Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

20 жилд 11 нөхөртэй болсон эмэгтэй

АНУ-ын цагдаа нар 20 жилийн турш залилан хийсэн эмэгтэйг эрэн сурвалжилж байна гэж Их Британийн “ Daily Mail “ сонинд мэдээлжээ. Цагдаа нар Финли гэдэг эмэгтэйг 11 удаа нөхөрт гарч тэдний эд хөрөнгийг нь луйвардан залилсныг илрүүлсэн байна. Түүний арга их энгийн. Тэрбээр ойрын үед өөр улсад албан үүрэг гүйцэтгэхээр явах гэж байгаа ганц бие цэргүүдтэй танилцдаг байжээ. Финли ээлжит хохирогчдоо өөрийгөө генералын охин, маш их хөрөнгө өвлөн авна.

Харин түүнд ганцхан саад байгаа нь хүнтэй гэрлэх ёстой гэж хэлдэг байжээ. Энэ худал ярианд итгэсэн цэрэг эрс Боби Энни гэж өөрийгөө хуурамч нэрээр танилцуулсан бүсгүйтэй гэрлэдэг байжээ. Ээлжит нөхөр нь хилийн дээс алхангуут тэр мөнгийг нь үрж эхэлдэг байжээ. Мөрдөн байцаагч нарын таамгаар Финли ээлжит хохирогч болох нөхрийнхөө дансан дахь мөнгийг бүгдийг нь бэлнээр авч, картыг хоослон, олон төрлийн зээл авч, хуурамч тооцооны хуудас бичдэг байжээ.

Дараа нь зүгээр л өөр хот руу шилжиж сураггүй болдог. 1993 оноос эхэлж хүмүүсийг залилахдаа өөр өөр хотод есөн хүүхэд төрүүлжээ. Бүсгүйг удаан хугацааны турш баривчилж чадаагүй шалтгаан нь нийгмийн даатгалын дугаар, нэрээ байнга өөрчилдөг байсантай холбоотой гэнэ. Түүний хуучин нөхөр болох цэргийн албан хаагч Шейн Чизман цагдаад өгсөн мэдүүлэгтээ 1998 онд Техаст Финлитэй танилцсан тухайгаа ярьжээ. Хэдэн удаа болзсоны дараа түүнийг гэрлэхээс өөр аргагүй байдалд оруулжээ.

Тэрбээр “Би нэг дэх өдөр гэрлэсэн, хагас сайн өдөр би 14 хоног ажлаар явсан, харин амралтын өдөр тэр алга болсон байсан гэжээ. Хэд хоногийн дараа түүнийг хоосорсон тухай, мөн маш их хэмжээний өртэй болсон талаар банкнаас мэдэгджээ. Тэрбээр Финлид залилуулсан олон хүний нэг болсон тухайгаа цагдаагаас сонсжээ. Тэр одоог хүртэл эхнэрийнхээ өрийг төлж чадаагүй явна. Одоо залилагч бүсгүйг Вашингтон, Небраска, Техаст эрэн сурвалжилж байна. Хамгийн сүүлд Финлиг Вашингтонд 2009 онд харжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.