Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, холбооны яамтай болох нь

Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, холбооны яам нэмж байгуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Цахим хөгжил, холбооны яам байгуулах талаар “Цахим үндэстний хэмжээнд бодлого үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн бусад компаниудтай манай дотоодын аж ахуйн нэгжүүд, стартап компаниуд өрсөлдөх түвшинд хүрэхэд Засгийн газар бодлогоор дэмжинэ. Өөрөөр хэлбэл, үүнийг хариуцсан төрийн захиргааны нэгдсэн байгууллага зайлшгүй байх ёстой. Монголд өнөөдөр энэ байгууллага дутагдаж байна. Төрийн албанд шийдвэр гаргаж байгаа хүмүүс цахимжих талаар төдийлөн хангалттай ойлголтгүй байна. Тиймээс үүнийг хариуцсан шинэ яам байгуулна хэмээн ярьж байв.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулахаар жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тус яамыг байгуулснаар Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ хэмээн эрх баригчид үзэж буй аж.

Товчхондоо, Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, холбооны яамтай болох бэлтгэлээ ажлаа хангаж дууссан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилох бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, холбооны яамтай болох нь