Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Афганистаны 40 мянга дүрвэгчийг Канад хүлээн авна

Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн АНУ болон бусад улсын 40 мянган дүрвэгчийг хүлээж авахаа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. “Афганистаны дүрвэгсдийг аюулгүй тараан суурьшуулах талаарх хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг бусад улсад хичээнгүйлэн уриалж байна” гэж тэрбээр бичжээ.

Өрнөдийн орнуудын цэргийн кампанит ажлын үеэр Канадын алба хаагчдад тусалж байсан афганчууд, тэдний гэр бүлийн гишүүд төдийгүй хүмүүнлэгийн хөтөлбөрт статус нь нийцэж байгаа хүмүүсийг Оттава хүлээн авах гэнэ.

Өнгөрсөн наймдугаар сарын эцсээр Канадын Цагаач, дүрвэгч, иргэний харьяалал олгох асуудал хариуцсан сайд Марко Мендичино мэдээлэл хийхдээ, Афганистаны 5000 орчим дүрвэгчийг хүлээж авна гэсэн юм. Канад өөрийн хүчээр Афганистанаас иргэд болон дүрвэгч нийлсэн 3700 хүнийг татжээ. Сүүлийн хоёр сар Оттавагийн хүсэлтээр Афганистанаас 100 гаруй канад, афган хүнийг Катарт хүргэсэн байна. Тэднийг Канад руу шилжүүлэх аж.

“Washington post” сонинд бичсэнээр АНУ цэргүүдэд нь тусалж байсан 60 мянга гаруй афганыг наймдугаар сарын 17-ноос хойш нүүлгэн шилжүүлжээ. Энэ сарын 7-ноос нүүлгэн шилжүүлэх ажлаа Америкийн Засгийн газар сэргээсэн байна.

Афганистантай холбоотой, тус улсад чөлөөтэй нэвтрэх болон гарах хөдөлгөөн, хүмүүнлэгийн тусламж саадгүй хүргэх, аюулгүй байдал, хүний эрхийн байдал зэрэг тулгамдсан хэд хэдэн асуудлыг “Их-20”-ийн орнууд цахимаар хэлэлцсэнийг Нидерландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рютте твиттер хуудсаараа мэдээлжээ. Уг уулзалтыг Итали зохион байгуулсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Афганистаны 40 мянга дүрвэгчийг Канад хүлээн авна

  • Anonymous says:

    Amerik Kanad metiin hen ni henee ch medehgui ulsuud l durvegchid huleej avah yostoi. Mongol met todorhoi neg undestni uls durvegch avna gej yu baih ve dee