Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хорооны гишүүд цахим уулзалт зохион байгуулжээ. Тэд илүү өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт, арга хэмжээг ирэх сарын 5-нд хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ оны сүүлчээр зохион байгуулах юм байна. Цахим уулзалтын үеэр Гадаад хэргийн хорооны дарга Г.Б.Карасин Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгааг онцолсон бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Манай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байна” хэмээн тэмдэглэлээ.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.