Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ковидын улмаас 1409 иргэн амиа алдаад байна

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2565 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330 864 болж өсөв. Шинээр илэрсэн тохиолдлын 1322 нь нийслэлд, 1243 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 8236 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 17 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1409 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 443 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 60 425 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 10 443 нь хөнгөн, 6748 нь хүндэвтэр, 2191 нь хүнд, 364 нь маш гэсэн оноштой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.