Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнгөлөн далдлалтын хувцастай хил зөрчсөн хятад эрд ял шийтгэлээ

Манай улсын хилийг зөрчиж орж ирэхийг завдсан гадаадын иргэнд шүүх ял шийтгэжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр өнгөрсөн есдүгээр сарын 21-нд өмнөд хөршийн талаас нэгэн хүн хилийн зурвас дээгүүр явж, торыг давж орж ирсэн мөр байхыг хилчид илрүүлсэн бөгөөд сайх эр нутгийн гүн рүү 7.6 км газар нэвтэрсэн, газар орны байдалд тохируулан өнгөлөн далдлалтын тусгай хувцас өмсөж нуугдсан, хутга, дуран агссан байсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Мөн тэрбээр багагүй хэмжээний юань авч явсан юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад аймгийн Баарин хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн, эрхэлсэн ажилгүй Цай Пинг гэх эр уг хэргийг өдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Монгол найз бүсгүйтэйгээ уулзахаар хил нэвтэрсэн” хэмээн мэдүүлсэн аж. Замын-Үүд сум дахь тагнуулын албаныхан түүнийг Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгасан байна. Улмаар дээрх сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцээд “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн” гэм буруутай гэж дүгнэн, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд хаашаа ч явахгүй байх буюу зорчих эрхийг нь хасах ял шийтгэжээ.

Бэлтгэсэн Г.Орчлон

2
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Өнгөлөн далдлалтын хувцастай хил зөрчсөн хятад эрд ял шийтгэлээ

  • иргэд олон түмэн says:

    Уг нь монгол улсын дархан хилийг зөрчих нь ноцтой гэмт хэрэг,харин холбогдогч нь хятад хүн байсан болохоор ЗГ-ын жуухаар шагнаагүй нь яамайдаа