Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: “Халамжаас хөдөлмөрт” өдөрлөг болно

10 дугаар сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 286 дахь өдөр бөгөөд он дуусахад 79 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 8, элдэв тэнгэртэн одтой, хөх морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2850.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.30, зарах ханш 39.80, юанийн авах ханш 441.70, зарах ханш 442.80, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11:00-16:00 цагт Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын хөл бөмбөгийн талбайд “Халамжаас хөдөлмөрт” өдөрлөг болно.
  2. 11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Энэ үеэр барилдааныг зохион байгуулах систем болон дүрмийн онцлох заалтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулна. Холбогдох дугаар: 8911-6986

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Тайланд улсад Цагдаагийн баяр тохиож байна.
  2. 1995 оны энэ өдөр BTS хамтлагын гишүүн Jimin(Park Ji-Min) мэндэлжээ.
  3. 1989 оны энэ өдөр Secret хамтлагын гишүүн Jeong Hyo-Sung мэндэлжээ.
  4. 1990 онд Ливаны иргэний дайн төгсгөл болжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.