Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдлыг танилцуулав

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/187 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээний хүүхдийн нүдний тандалтын бүртгэл мэдээллийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдвээр 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭХЭМҮТ, АӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, 21 аймаг, аймаг, дүүргийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нүдний эмч, сувилагч, сум, өрхийн ЭМТ-ийн эмч, сувилагч, бага эмч нар бүхий 85 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.

Цахим хуралд “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны судлаач эмч Г.Батзул, “Сул хараа, сохролоос сэргийлэх нярайн нүдний скрининг шинжилгээ” сэдвээр ЭХЭМҮТ-ийн НМЗТ-ийн эрхлэгч, тэрүүлэх зэргийн эмч Г.Нансалмаа нар мэдээлэл хийлээ.

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдал, нүдний тусламж үйчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.