Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Орон нутаг, нийслэлд барьж буй 400 орчим барилгын ажлыг зогсооно”

Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэргийг барьж буй 21 аймаг, есөн дүүргийн барилга, угсралтын компанийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. Барилгын материалын үнэ сүүлийн хоёр жилд 40 хүртэл хувиар өссөн нь уг салбарт ажилладаг 8000 орчим аж ахуйн нэгж, 150000 гаруй ажилчныг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад сөргөөр нөлөөлж, санхүүгийн хямралд хүргэсэн гэв. Ялангуяа улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх гэрээт аж ахуйн нэгжүүдийн төсөв хэтэрч, өртэй болж, цаашид ажиллах боломжгүйд хүрчээ. Тухайлбал, Ховд аймгийн Цэцэг сумд спорт танхим барих ажлын явц 70 хувьд хүрсэн ч 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүрэлцэхгүй 300 сая төгрөг банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээлжээ. Мөн 2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-т үндэслэн ажилчдынхаа цалинг дийлэнх аж ахуйн нэгж хоёр дахин нэмсэн аж. Түүнчлэн удаа дараа хатуу хөл хорио тавьсан зэргээс шалтгаалж тус салбарынхан санхүүгийн хямрал, ажиллах хүчний хомсдолд орсон гэлээ. Тиймээс барилгын материалын үнийн өсөлтийн индексийг тооцон, компаниудын алдагдлыг 2022 оны улсын төсөвт суулгах ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэв. Түүнчлэн улсын, орон нутгийн төсвөөр гүйцэтгэж буй ажлуудын санхүүжилтийг ирэх он гарахаас өмнө олгох, одоо үргэлжилж буй гэрээт ажлуудын гүйцэтгэл болон чанарын баталгааг цуцлах хэрэгтэй хэмээв. Дээрх шаардлагыг Барилга хот байгуулалтын болон Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд нааштай хариу авахгүй бол 400 орчим барилгын ажлыг зогсоох, дараагийн шатны тэмцэл эхлүүлэхээ илэрхийлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.