Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаан буудайн 50, төмс, хүнсний ногооны 75 хувийг хураажээ

Манай улс энэ онд 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаан буудай тариалсан билээ. Өчигдрийн байдлаар улаан буудайн тал хувийг хураагаад буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлэв. Тэгвэл төмс, хүнсний ногооны 75, тэжээл, тосны ургамлын 27 хувийг хураажээ. Цаг агаар сэрүүн, хур тунадас элбэг байгаагаас ургац хураалтын ажил 15 орчим хоногоор хойшлоод байгааг мөн дурдав. Энэ намар га-гаас авах ургацын хэмжээ өндөр байгаа аж.

Хэнтий аймгийн тариалангийн 14 орчим мянган га талбай өнгөрсөн амралтын өдрүүдэд цасанд дарагджээ. Өчигдрийн байдлаар тэнд цас бүрэн хайлсан бөгөөд газар 1-2 хоногт хатвал хадлан, ургац хураалтын ажилдаа идэвхийлэн орно гэж мэдээлсэн байна. Манай улс 560 орчим мянган тонн улаан буудай хурааж авах баланс гарсан. Үрийн болон бусад буудайн хэрэгцээг хасаж, цаг уурын эрсдэлийг тооцоолбол гурилын үйлдвэрүүдэд хамгийн багадаа 344 мянган тонн улаан буудай нийлүүлэх боломжтой хэмээн үзэж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын гурилын хэрэгцээнд 308 мянган тонн буудай шаардлагатайг бүрэн хангах боломжтой аж. Ташрамд дурдахад, манайх хойд хөршөөс 12 мянган тонн элит сортын үр авч, нийт үрийн 30 орчим хувийг шинэчилжээ.

Бэлтгэсэн Б.Сонор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.