Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Бадрах ДАШТ зохион байгуулах хороонд уригдлаа

Сербийн Белград хотод энэ сарын 22- ноос ирэх сарын 7-нд болох боксын ДАШТ зохион байгуулах хороонд Олон улсын боксын холбоо (ОУБХ)-ны III одтой шүүгч Г.Бадрах уригдан ажиллах болжээ. АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн тавдугаар сард ОУБХ-ноос зохион байгуулсан олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалтад 20 гаруй орны мэргэжилтэн оролцсоноос тэрбээр тэнцэж, Монгол Улсаас тус холбоонд ажиллах анхны төлөөлөгч болсон юм. “Рио- 2016” олимпын наадмын боксын тэмцээнийг тайлбарлан спорт сонирхогчдод хүргэсэн тэрбээр 2001-2005 онд улсын шигшээ багийн тамирчин байхдаа УАШТ-д хоёр удаа түрүүлж, “Спартакиад” наадмын аваргаар шалгаран, мөн олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. ОУБХ-ны шүүгчээр 2014 оноос өнөөг хүртэл ажиллан тив, дэлхийн тэмцээнүүдийг дэнсэлж байна. Тухайлбал, 2019 онд Тайландын Бангкок хотод болсон сонирхогчдын боксын Азийн АШТ, дараа нь ОХУ-ын Улаан- Үдэд насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн ДАШТ-д шүүгчээр ажилласан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.