Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт УИХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалт болно

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37.03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч, 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “…сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг.

Иймд сонгогчдын нэрийн жагсаалтад буй нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэр гаргав.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.