Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НДС-гаас тахир дутуугийн тэтгэвэр авч буй 341 хүнийг цагдаа шалгаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан  шалгах аян эхлүүлсэн.  Хөдөлмөрийн чадвар алдалтад хяналт, шалгалт хийх хамтарсан аяны явц хэр ахиуцтай байгааг тодрууллаа. Нийт шалгах хүний тоо 60 000, үүнээс одоогоор шалгасан нь 19 000 гэнэ. Шалгалтын явцын мэдээллийн тайланд дурдсанаар Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 120 хүний тэтгэмжийг цуцалжээ. Мөн 2200 хүний материалыг дахин шалгахаар буцааж, 341 хүний асуудлыг цагдаад шалгуулахаар шилжүүлж, 267 хүний тэтгэмжийн хувь, хугацаа, заалт өөрчлөхөөр болсон байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Урд өмнө алдаа дутагдал гарч байсан. Одоо бид засах нь чухал. Нөгөө талдаа групп тогтоолтын зарчмыг бид шинэчилнэ. Урт хугацаат нөхцөлт буюу эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүр хамрагдаж байх, хамрагдахгүй бол харин тэтгэмж олголт зогсдог байх олон улсын туршлагыг нэвтрүүлнэ” хэмээн мэдэгдлээ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.