Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам барих ажлын явц 50 хувьд хүрэв

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.1 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын энэ сарын эхний долоо хоногийн байдлаарх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас танилцууллаа. Уг бүтээн байгуулалтын ажлын нэгдүгээр багц буюу баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.2 км авто зам барих ажлын явц 85.4 хувьд хүрчээ. Хар модотоос Урьхан, Урьханаас Сүмбэр хүртэлх нийт 100 орчим км урт авто замд ус зайлуулах хоолой, суурийн доод үе, цементээр бэхжүүлсэн болон чулуун суурийн ажлууд хийж буй бөгөөд явц нь 10-92 хувьтай байгаа аж. Цайдамын хөндийгөөс Дархан-Уул аймгийн тойрог уулзвар хүртэлх 30.5 км замд хийх ажлын 95.3 хувийг гүйцэтгэжээ. Түүнчлэн Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий чиглэлийн 45 км авто замын гүйцэтгэгчээр “Жео инженеринг корпорац” шалгаран, гэрээгээ өнгөрсөн сарын 27-нд байгуулж ажлаа эхлүүлсэн гэнэ.

Үүнээс гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замд хоёр эгнээ зам тавих ажил бий. Уг ажлыг “Арж капитал”, “Жүнмэй инженеринг” зэрэг таван компани, таван багцад хуваан гүйцэтгэж буй бөгөөд явц нь 15-39 хувьтай байгаа гэнэ.

Бэлтгэсэн С.Цэрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.