Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно

Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 284 дахь өдөр бөгөөд он дуусахад 81 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 6, Эрхтний тэнгэрт одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2848.00, зарах 2850.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.30,, зарах нь 39.80, юань авах нь 442.00, зарах нь 443.00, вон авах нь 2.38, зарах нь 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 8.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс Хөрөнгө оруулалтын нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Утас: 96660570

2. 12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хуульч  Р.Булгамаа, “Эх үрсийн дуу хоолой” ТББ, “Нарны охид” төсөл, ТХ продакшн, “Хүүхэд эрдэнэ” сангаас Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан “Охидоо хамгаалья” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99049247, 99088383

3. Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

4. 8.30 цагт Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

5. 11.00 цагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

6. 11.30 цагт Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар мэдээлнэ.

7. 12.00 цагт Улс хоорондын ачаа тээврийн жолооч нар Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
  2. Өнөөдөр АНУ-д Америкийн хувьсгалын үеийн агуу баатар Pulaski генералын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
  3. 1989 онд Канад гаралтай Хятад дуучин, жүжүгчин Henry Lau мэндэлжээ.
  4. 1971 оны энэ өдөр сүмогийн 51 дэх ёкозүна Таманоүми Масахиро таалал төгсчээ.
  5. 1996 онд Бүгд Найрамдах Эстон улсад бага ангийн сурагчдын сууж явсан сургуулийн автобус осолдож, 8 хүүхэд амь насаа алджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.