Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг сайжруулна гэв

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродски, “Шарк Аэро” компанийн захирал Петр Хил тэргүүтэй төлөөлөгчид Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцомтой уулзаж Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын харилцааг шинэ шатанд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Монгол Улсад Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, нисэхийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулах, дүрмийн зохицуулалтад өөрчлөлт оруулахад харилцан туршлага солилцох, төр, хувийн хэвшлийн хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. Мөн Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж сайжруулах мөн санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэх тодорхой саналын хамт Чех Улсын Транскон компанийн төлөөлөгч ойрын хугацаанд Монгол Улсад ажиллах болсон талаар мэдэгдлээ.Дээрх уулзалтад Чехийн “F Air нисэхийн сургуулийн захирал Майкл Маркович, “Нью Клеос” ХХК-ийн захирал Герхард Вакенхүт нар мөн оролцож онгоцны үйлдвэрлэл болон нисгэгч, инженерийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын талаарх танилцуулга, мэдээлэл өглөө.

Элчин сайд ноён Ийржи Бродски “Чех, Монгол Улс хооронд дипломат харилцлаа тогтоогоод 28 жил болж байна. Бид иргэний нисэхийн салбарт хамтран ажилласнаар хоёр улсын харилцааг шинэ шатанд хөгжүүлэх боломж бүрдэх юм. МУ-д Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр хоёр талт санамж бичиг байгуулахад бэлэн болсон. Энэ салбарын хөгжил Монголд эрчимтэй хөгжиж байгаа тул Шарк агаарын хөлгийн үйлдвэрлэл болоод Монгол Улсын их, дээд сургуультай хамтран, иргэний нисэхийн удирдах байгууллагын дэмжлэгтэйгээр нисэхийн чиглэлийн, мэргэжлийн дипломтой боловсон хүчин бэлтгэх сургалтын үйл ажиллагааг хамтран явуулахад бэлэн байна” гэлээ.

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом Элчин сайдад хандан хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд зүтгэлтэй ажилладагт нь талархаад “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөр Засгийн газраар батлагдсан. Тус хөтөлбөрт тусгагдсан зарим зүйл, заалтыг тусгасан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад бэлэн болсонд баяртай байна. Санамж бичиг байгуулагдсанаар хэрэгжүүлж эхлэх ажлуудад бидний зүгээс бэлтгэлтэй байгаа. Чехээс суралцах зүйл бидэнд их бий. Нисэхийн мэргэжилтэн бэлтгэх сургууль, сургалтын үйл ажиллагаа явуулах зэрэгт хамтран ажиллах олон боломж нээлттэй байгаад баяртай байна. Холбогдох дүрэм, журмын шинэчлэлд ч харилцан туршлага, санал солилцохдоо таатай байх болно” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.