Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дахивар хог авдаг төвтэй боллоо

Чингэлтэй дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын эцэст дахивар хог худалдан авах төв байгуулжээ. Тэнд өмнө нь хогийн цэг байсан бөгөөд тус дүүргийн ЗДТГ Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Хог биш баялаг” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санал тавьснаар тухайн хэсгийг цэвэрлэж, хөрсний бохирдлыг нь саармагжуулжээ. Хог төвлөрүүлэх зориулалттай байрыг засаж, тохижуулан, хаягдал худалдаж авдаг “Хог биш баялаг” төв байгуулсан аж. Тус төв бүх төрлийн хуванцар сав, шил, цаасан хайрцаг, лааз, хөөсөнцөр, гялгар уут, төмрийн хаягдлыг кг тутмыг нь 500-6000 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Түүнчлэн аюултай хог хаягдалд тооцогддог аккумляторыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм байна.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.