Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уушги орлуулах аппаратаар “хүч” сэлгэлээ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл хангах” болон “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгт 8.3 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлгэж өгчээ. Тодруулбал, уушги орлуулах болон хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн зориулалттай рентгений аппарат, тэргэнцэр зэрэг 35 нэр төрлийн 250 гаруй тоног төхөөрөмж юм. Ийм шинэчлэл хийснээр эмнэлгийн дурангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, сэхээн амьдруулах эмчилгээ, үйчилгээнд ахиц гарч, эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчилнө гэдгийг онцолж байлаа. Эдгээр төслийн хүрээнд мөн орон нутаг дахь эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг шинэчилж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулсан аж

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.