Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДХИС-ийн төгсөгчдийн дипломыг дэлхийн 171 орон хүлээн зөвшөөрнө

Дотоод хэргийн их сургууль (ДХИС) үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015, боловсролын байгууллагын менежментийн ISO 21001:2018 тогтолцоо нэвтрүүллээ. Тус сургуулийг олон улсын боловсролын стандарт нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болсныг баталгаажуулсан гэрчилгээг Монголын багш нарын баярын босгон дээр гардуулав. Ингэснээр ДХИС-ийн сонсогч, суралцагч, төгсөгчдийн дипломыг дэлхийн 171 оронд хүлээн зөвшөөрөх юм байна. Олон улсын стандартын гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгодог бөгөөд үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлж, дүгнэх магадлах аудитыг жил бүр хийдэг аж. ДХИС-ийнхан энэ амжилтаа ахиулан 2025 он гэхэд Эрcдлийн, Хүнсний, Мэдээллийн, Хөдөлмөрийн аюулгүй байдлын, Нийгмийн хариуцлагын стандарт нэвтрүүлсэн байхаар хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.