Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Иргэд, цагдаа нарын хооронд эрх баригчид албаар үл ойлголцол бий болгож байна”

УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн, АН-ын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд болж байгаа хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар тэд байр сууриа илэрхийлсэн юм. Хүний үндсэн эрх болох үзэл бодлоо илэрхийлэх, Үндсэн хуульд заасан эрхээ иргэд эдлэх аргагүй болсныг онцлов. Иргэд, цагдаа нарын хооронд эрх баригчид албаар үл ойлголцол бий болгож, ардчилсан нийгмийг залгамжлан авч явах чадамжгүйгээ нотоллоо гэсэн юм.

Парламент дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Түүхий эдийн супер цикл эхэлсэн, иргэдийн амьжиргааг хоёр дахин сайжруулах боломжийг эрх баригчид ашиглаж чадахгүй байна” гээд Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлж, тэмцсээр байхаа мэдэгдлээ. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1994 батлагдсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль өнөө цагт зохицохгүй болсныг тэмдэглээд, хууль санаачлах эрхийнхээ хүрээнд үүнийг шинэчлэх төсөл боловсруулж, өргөн барихаа хэллээ.

Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо Монгол Улсад бүрдлээ. Хүний эрх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Засгийн газар нь УИХ-ын дээр гарчихлаа. Эрүүгийн хуулиар хүмүүсийг барьж, хорьж, цагддаг жишиг тогтсон. МАН-ын дарангуйллын зэвсэг нь цагдаа боллоо. Дурын хүнийг дарамталдаг, хорьдог тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Иргэнээ дарамталдаг засаглалтай улс хөгжихгүй” гээд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай хэмээлээ.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Иргэд, цагдаа нарын хооронд эрх баригчид албаар үл ойлголцол бий болгож байна”

  • Болд says:

    цагдаагийн хүмүүжил аль дээр үеэс хүн зоддог амь насанд нь хүрдэг ялгүй өнгөрдөг эрхтэй болсон Цагдаагийн генерал Б.Пүрэв гэгч цагдаагийн байгууллагыг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж баяжсан улаан мөнгөн ус хураагдсан тарваганы арьснаас эхлүүлээд хураасан хутга тонголог хүртэл худалдан борлуулдаг тасгийг Цагдаагийн Ерөнхий газарт байгуулсан.Орлогыг нь хувааж авахдаа ихэнхийг өөрөө хүртэж Илд бамбай гэгч харуул хамгаалалтын албыг хувьдаа байгуулж баяжсан.Дараачийн цагдаа-дарга нар бүгд тэр жишгээр явцгаасан