Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд мод тарих “дайчилгаанд”нэгдсээр байна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчин манлайлан оролцож буйг Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Тухайлбал, Батлан хамгаалах яам, харьяа байгууллагын алба хаагчид болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэрбум мод тарихад хувь нэмрээ оруулж буй. Мөн Зэвсэгт хүчний ТХЦК болон 345 бригад, 084, 150 дугаар ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүлжээ. ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал мод тарих ажлыг нээж “Мод тарина гэдэг хүн байгаль хоёрын хоорондын зохицолд тун эерэг нөлөөтэй ажил. Байгаль эхээс шимтэй бүхнийг авдаг шигээ буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Нэг тэрбум мод тарих ажилд идэвхийлэн оролцох нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, та бидний үүрэг юм. Зүгээр л тариад орхих биш усалгаа, арчилгаанд анхаарах нь хамгийн чухал” гэдгийг онцолсон гэнэ. Тарьсан модоо арчилж, тордох, эзэнтэй болгох чиглэлд тус сумын ЗДТГ-аас анхаарч ажиллах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд мод тарих “дайчилгаанд”нэгдсээр байна

  • зочин says:

    Энэ их гоё сэдэв гоё ажил.Тарьчихаад тордох хэрэгтэй.Би заавал энэ ажилд хувь нэмрээ оруулана. Модоо тарихдаа ус чийгийг нь бодоол голтой, ууландаа ойрхон тарьвал бас давуу юм шиг санагддаг.Мод байдгүй тал дээр тарих их хэцүү юм бналээ. Энэч яахав зүтгээд байвал болдог л юм.Гол нь усалгаа.Миний гаргах санаа бол хшн болгон цэвэр усны саванд ус авч яваад боломжтой газраа нэг модонд ус хийгээд байвал гэж бодох юм даа. Амьдарч байгаа газрынхаа ойр орчимд услаад байх модтой байвал бас гоё юмаа