Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Азербайжаны цэргийн онгоцнуудыг Иранд нэвтрүүлэхгүй

Азербайжаны Агаарын цэргийн хүчний нисэх онгоцнуудад Иран улс агаарын хилээ хаасныг “Al Arabiya” телевиз мэдээллээ. Үүний хариуд Ираны шашны тэргүүний Баку дахь төлөөлөгчийн газрыг Азербайжан хаажээ.

Ирантай залгаа Азербайжаны хилийн ойролцоо Израилын хүчийг татаж байна хэмээн Тегеран Бакуг буруушаасныг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев эрс няцаасан юм. Бусад улстай ямар түвшний харилцаа тогтоохоо Азербайжан өөрөө тодорхойлно гэж тэрбээр хэлжээ.

Карабахыг чөлөөлөх үеэр террорист хэд хэдэн хөдөлгөөн тус бүс нутаг руу нэвтэрч, эл түгшүүртэй байдлыг Израил ашиглахыг оролдож байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян үүний өмнө мэдэгдсэн юм. Азербайжан хилийнхээ ойролцоо Израилын хүчнийг байлгахыг Иран хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэрбээр хэлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.