Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хатан зориг”-ийн Изабелл гүнж Монголд зочилно

     Францын алдарт жүжигчин Софи Марсу, Кристофер Ламберт нар энэ сарын 9-нд Монголд ирэх гэж байна. Дэлхийд нэр хүндтэй хоёр жүжигчнийг эх орондоо ирүүлэх ажлыг “Тэнгис” кино театрынхан Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хонконг, Бээжин зэрэг Азийн улс, хотуудад энэ сарын 25-наас эхлэн явагдах франц хэлтэй орнуудын кино өдрүүдийн хүрээнд явуулж байгаа ажил гэсэн. Ирэх мягмар гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх “Асрагч эр” киноныхоо нээлтэд оролцох тэднийг Францын нэр бүхий продюссерүүд дагалдан ирэх юм билээ.

     Дашрамд өгүүлэхэд, дэл хийд ашиг орлогоороо тэр гүүлж байгаа “Хүн чоно”, “Хайрын өдөр”, Леонардо ди Каприогийн тоглосон “Хараал идсэн арал” кинонууд “Тэнгис” кино театрт өчигдрөөс гарч эхэллээ.

СОФИ МАРСУ

Төрсөн он, сар, өдөр: 1966-IX-17

Төрсөн газар: Париж.

Мэргэжил: Жүжигчин, найруулагч.

Бүтээсэн дүр: 14 насандаа
хүүхдийн кинонд тоглож
жүжигчний гараагаа эхэлсэн
тэрбээр 1980 онд “Бум” кинонд
тоглосноор олны танил болжээ.
“Анна Каренина”, “Жеймс Бонд”
М.Гибсоны “Хатан зориг” киноны
Изабеллийн дүрээр нь монголчууд
түүнийг андахгүй.

Шагнал: 1982 онд “Бум-2” кинонд
тоглож, Викийн дүрээрээ Францын
кино ертөнцийн дээд шагнал “Сезар”-ын
эзэн болсон.

Хообий: И.С.Бах, Г.Малерын бүтээл
сонсох, сэлэх, зурах дуртай

 


КРИСТОФЕР ЛАМБЕРТ

Төрсөн он, сар, өдөр: 1957-III-29.

Төрсөн газар: АНУ-ын Лонг-Айленд.
Францын дипломат ажилтны гэр бүлд
төржээ.

Мэргэжил: Жүжигчин,
найруулагч, продюсер.

Бүтээсэн дүр: Анхны
дүр нь түүнд нэр алдар
авчраагүй ч алдарт Хью
Хадсоны 1984 онд бүтээсэн
“Greystoke: The Legend
of Tarzan” кино түүнийг
олонд таниулсан бол
“Highlander”-ын Коннор
Маклаудын дүрээр
тэрбээр дэлхийн од болсон.
Энэ дүрээрээ тэрбээр
“Сезар”-ын эзэн болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.