Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаад худалдааны тэнцэл 1.27 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Монгол Улсын экспорт, импортын үзүүлэлтийг энэ оны эхний есөн сарын байдлаар гаргаснаа Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Тайлант хугацаанд манай улс 6.4 тэрбум ам.долларын бараа нийлүүлж, 5.12 тэрбумын бүтээгдэхүүн худалдан авч, гадаад худалдааны тэнцэл 1.27 тэрбум “ногоон”-ы ашигтай гарчээ.

1-9 дүгээр сард чулуун нүүрс 12, төмрийн хүдэр 5.9 сая тонныг нийлүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 39.5 болон 4.9 хувиар багассан үзүүлэлт аж. Харин нэг сая тонн зэсийн баяжмал борлуулсан нь 2020 оныхтой ойролцоо юм. Мөн боловсруулаагүй нефть 3.7 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 55.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бол алт 7.9, ноолуур 4400, малын мах болон дайвар бүтээгдэхүүн 8700 тонныг зарсан нь 6.6-61.1 хувиар багассан дүн гэнэ. Дээрх хугацаанд 5.12 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны хамгийн их буюу 14.4 хувьд шатахуун, 12.1-т нь суудлын болон ачааны автомашин, 2.1 хувьд нь вакцин, ийлдэс зэргийг худалдан авчээ.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.