Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Франц, Беларусийн шинэ Элчин сайд нар Монголд иржээ

Франц, Беларусь улсаас манай орон суухаар томилогдсон Элчин сайд нар хүрэлцэн иржээ. Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себастиан Сүрүн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд Дмитрий Горелик нартай Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин уулзан, Ерөнхийлөгчид барих итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Элчин сайд Себастиан Сүрүнтэй уулзах үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол, Францын харилцаа хоёр талын болон олон улсын түвшинд идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд ажлын амжилт хүслээ. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний талаар болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов. Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улстай тогтоосон харилцаа нь Ази тив дэх орнууд дотроо онцлог болохыг тэмдэглээд, Европ дахь “гуравдагч хөрш”-ийн хувьд олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Дмитрий Гореликтой уулзахдаа сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, боловсролын салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Беларусийн Элчин сайд аж үйлдвэр, тээвэр, соёл, спорт, шинжлэх ухаан зэрэг олон салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа хэлээд, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.