Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 06-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 279 дахь өдөр бөгөөд он дуусахад 86 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
  3. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Буд гараг. Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.30, юанийн авах ханш 441.00, зарах ханш 442.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.

 Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Шри Ланк улсад Багш нарын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Сансрын долоо хоног үргэлжилж байна.
  3. 1927 онд Америкийн алдарт хөгжимт жүжиг болох “The Jazz Singer” цувралын эхний хэсэг гарчээ.
  4. 1987 онд Фижи улс Бүгд найрамдах засаглалтай болжээ.
  5. 1979 онд II пап лам АНУ-ын Цагаан ордонд зочилсон анхны пап лам болж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.