Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шилдэг эмэгтэй алба хаагчдыг шалгаруулав

Эмэгтэй цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, цэргийн мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн 0198 дугаар анги шилдэг эмэгтэй цэргийн алба хаагч шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээн нь эмэгтэй цэргийн алба хаагчдад мэргэжлийн ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох зорилготой юм. Оролцогчид онол эрх зүй, цэргийн байр зүй, биеийн тамир, галт зэвсэг /АКМ, ПМ, ПК/, химийн норматив, хээрийн байрлалд гранат, хүн эмнэлэг, мөр судлал, буудлага /АКМ, ПМ, СВД/, байр зүй, ерөнхий цэргийн тактикаар өрсөлдлөө. Тэмцээнд 18 эмэгтэй тамирчид оролцож, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Эмэгтэй шилдэг цэргийн алба хаагчаар нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч Б.Энхцэцэг, II байранд сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны хөгжимчин, дэд ахлагч Г.Амаржаргал, III байранд хилийн 0179 дүгээр салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгаа эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Г.Цасанчимэг, IV байранд сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны хөгжимчин, дэд ахлагч Г.Солонго, V байранд хилийн 0190 дүгээр салбарын цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч, ахлагч Б.Одгэрэллхам нар шалгарлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.