Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүх төрлийн коронавирусийн эсрэг төгс вакцин боловсруулж байна

АНУ -ын армийн хэсэг эрдэмтэд бүх төрлийн коронавирусаас хамгаалах төгс  вакциныг боловсруулж байгаа тухай  Wall Street Journal бичжээ.

Тус сонинд бичсэнээр дэлхийд  “панкоровирусийн эсрэг вакцин” бүтээхээр  20 орчим судалгааны баг ажиллаж байна.

Уолтер Ридийн нэрэмжит  армийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  халдварт өвчин судлалын  хэсгийн захирал Кивон Моджаррадын хэлснээр энэ нь   “зөвхөн өнөөгийн тархалтаас  төдийгүй цар тахлын  хэд хэдэн   мөчлөгөөс гарах арга зам” юм.

Тэрээр өнгөрсөн 18 жилийн хугацаанд цар тахал дэгдээсэн  гурван төрлийн шинэ коронавирус гарч,  маш олон амьтад  коронавирусийг хүнд тараах болсныг сануулав. Мөн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус вирус гарч болзошгүйг  үгүйсгэхгүй байгаа тул төгс вакциныг боловсруулж, дараагийн цар тахал дэгдэхээс  урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Коронавирус  жирийн томуу томуу төст өвснөөс  ялгаатай нь мутацид орох нь  ховор байдаг хэдий ч  вакцин бүтээхэд хэдэн жилийн хугацаа шаардагдана гэж эрдэмтэд үзэж байна.

АНУ-ын армийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд вакциныг макака төрлийн сармагчин дээр туршжээ.  Эрдэмтдийн мэдэгдэж буйгаар вакцин нь тэдгээр амьтдыг цар тахал үүсгэсэн анхны вирусээс хамгаалж чадсан байна.

Моджаррадын  хэлснээр одоогоор эрдэмтэд сайн  дурынхан дээр хийсэн  вакцины анхны   эмнэл зүйн туршилтын өгөгдөл дээр ажиллаж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.