Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эгэл хөхөөнд хоёр дахь удаагаа дамжуулагч зүүжээ

Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн ХБНГУ-ын Амьтны зан үйл судлах хүрээлэнгээс олон улсад хэрэгжүүлдэг “Icarus” төсөлд оролцох болжээ. Технологийн тусламжтайгаар амьтдын нүүдлийг сансраас судлах зорилготой эл олон улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд хоёр орны судлаачид эгэл хөхөөнд мэдээлэл дамжуулагч зүүж, ажиглаж байна. Тус төвийнхөн Британийн Шувуу судлалын хүрээлэнгийнхний тусламжтайгаар өнгөрсөн онд эгэл хөхөөнд анх удаа сансрын дамжуулагч зүүсэн бол энэ удаагийнх хоёр дахь нь юм. Эндээс үзэхэд, Монгол Улс бол нүүдлийн шувуудын өлгий нутаг, судалгаа шинжилгээний гол бүс аж. Мөн олон улсын судлаачдын анхаарлыг татсан эгэл хөхөө “тоож” нутагладаг цөөн бүсийн нэг нь манай орон юм байна. Ташрамд дурдахад, монгол, герман судлаачдын “тамгалсан” хөхөө өдгөө Энэтхэгийн хойд бүсэд хүрээд буй гэнэ.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.