Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжмийн багш нарыг чадавхжууллаа

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгууллаа. Улсын хэмжээнд хөгжмийн 1700 гаруй багш ажилладаг. Тэдний төлөөлөл болгож, эхний ээлжид аймаг, дүүрэг бүрээс дөрөв, нийт 120 багшийг чадавхжуулсан аж. Ингэснээр тэд сурагчдадаа уртын дууны амьсгалын дасгал, бий биелгээний талаар заах боломж бүрджээ. Мөн сурагчдынхаа уран бүтээлүүдийг хөгжүүлж, дууны найруулга, дуу бичлэгийн хичээл заах чадвар эзэмшсэн гэнэ. Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар тэргүүтэй мэргэжлийн баг багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна. Эхний ээлжид сургалтад хамрагдсан багш нар орон нутаг, сургуульдаа очиж, бусдыгаа ч чадавхжуулах үүрэг хүлээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.