Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Дарамзагдын нэрэмжит IV уралдааныг цахимаар зохион байгуулна

Найрал дууны нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит мэргэжлийн дуулаачдын IV уралдааныг Дорнод аймгийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулахаар бэлтгэж буй аж. Санаачлагч нь соёл, угсаатан судлаач, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дээрх хөгжмийн зохиолчийн шавь Д.Сэндэр юм байна. Уг арга хэмжээг Консерваторын Дуулаач, хөгжмийн онолын мэргэжлийн сургуулийнхан дэмжиж, хамтарч ажиллаж эхэлжээ. Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон олон найрал дуугаар алдаршсан Г.Дарамзагд тус аймгийн Цагаан-Овоо сумын уугуул юм. Тэрбээр 1947 оноос Ардын армийн дуу бүжгийн чуулгад дуучин, 1951-1961 онд тус чуулгадаа найрал дууны удирдаачаар ажиллаж байж. 1961-1966 онд Москвагийн Хөгжмийн дээд сургуульд найрал дууны удирдаач мэргэжлээр суралцаж төгссөн. Үүнээс хойш УАДБЧ, Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, Улсын дуурь бүжгийн театр, Орхон аймгийн Соёлын ордонд ажиллажээ. Ташрамд дурдахад, тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчийг Буриадын Соёлын сангийн тэргүүн С.Билигсайхан урамшуулж ирсэн гэнэ.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.