Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Самарчдыг нэн даруй уулнаас буулгах хэрэгтэй”

Байгалийн нөөцийн замбараагүй ашиглалт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа хушин ойд ихээхэн хохирол учруулж буй талаар “Тэнгэрлэг Монгол” төрийн бус байгууллагынхан өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь нь Монгол орны есөн аймагт тархан ургадаг. Хүмүүсийн буруугаас болж үүний дийлэнх нь хатаж, хорчийж, үхсэн. Өнгөрсөн онд монголчууд 25 мянган тонн самар түүж, экспортолжээ. Энэ жил 16 мянган тонныг бэлтгэх зөвшөөрөл олголоо. Самрын ургац эрс багассан нь илт байхад хэдэн мянган тонныг түүлгэх тушаал гаргасан нь оновчгүй, байгальд хохиролтой шийдвэр. Тиймээс БОАЖ-ын сайд эл шийдвэрээ эргэн харж, өөрчлөхийг хүсье” гэв.

БОАЖЯ самрын ургац бага жил аж ахуйн нэгж, иргэдийг ой руу “оруулсан” нь Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгатай зөрчилдсөн шийдвэр гэж тэд онцлоод “Төрийн бодлого уялдаа холбоотой, нийцтэй байх ёстой” хэмээн дурдлаа. Ойн нөөцөө хамгаалъя, одоогийнхоос доройтуулахгүй гэвэл самарчдыг нэн даруй уулнаас буулгах хэрэгтэй хэмээн “Тэнгэрлэг Монгол”-ынхон үзэж байна.

Бэлтгэсэн Ж.Мишээл

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on ““Самарчдыг нэн даруй уулнаас буулгах хэрэгтэй”

  • иргэд олон түмэн says:

    Тэрбум мод тарих л гэж байгаа бол хушин ойгоо сүйтгэн хядаж хятадруу гаргадаг,самарчид нэртэй ой сүйтгэгч нар жилийн дөрвөн улиралд хушин ойд байрлаж асар том мунаар хуш моднуудыг нүдэж холтос золомыг нь яз цохин мод болгоныг гэмтээж байгаа,ой цэвэрлэх нэрээр залуу модыг хяргаж ногооон ойгоо хамтын хүчээр сүйтгэж байгаа энэ бүх хууль бус ажиллагааг нэн даруй зогсоож хяналт шалгалтаа эрс сайжруулах хэрэгтэй юм,энэ бол тэр бум мод тарих ажлын салашгүй хэсэг мөн

  • Anonymous says:

    Байгаа модоо тордох нь тарихаас илуу чухал юм шуу