Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэ ресурс деволопмент корпорэйшн”-ий нэмэлт хувьцааны захиалга авч эхлэв

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид нэмэлт үнэт цаас гарган, анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхлүүлэх цан цохих ёслол өчигдөр боллоо. Тус компани нь “Баянхөндий” төслийн бүтээн байгуулалт, хайгуулд зарцуулах зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй, нэмэлт хувьцаа гарган, 14 250 000 000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Арилжааны захилгыг энэ сарын 4-8-нд 10.00-17.00 цагт хүлээн авах юм. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь Монголын хөрөнгийн биржийн анхны давхар бүртгэлтэй компани бөгөөд хувьцааг нь Торонтогийн хөрөнгийн биржид канад доллароор арилждаг учраас валютын ханшийн эрсдэлээс сэргийлэгдсэн гэнэ. Мөн хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой үнэт цаас гэдгээрээ давуу талтай аж. Нэмэлт хувьцааны тэргүүлэх андеррайтераар “БиДиСек”, хамтрагчаар нь “Мандал капитал маркетс” үнэт цаасны компани ажиллаж буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.