Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Багш нартаа баярын мэнд хүргэе

Өнөөдөр гадаа 11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Аравдугаар сарын 5-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 278 дахь өдөр бөгөөд он дуусахад 87 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын шинийн 29. Ангараг гараг. Харцага одтой улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.30, юанийн авах ханш 441.00, зарах ханш 442.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Гаалийн ерөнхий газраас зөрчил шалган шийдвэрлэсэн дүн мэдээгээ өгнө.
  2. 11.40 цагт Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэр унтраах зориулалтын автомашин, техник нийлүүлэх” гэрээний дагуу Францаас эхний ээлжийн 21 автомашиныг хүлээлгэн өгнө.

3. 14.00 цагт Монголын хүүхдийн ордондНийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж индексийн урамшуулал олгож, шилдэг багш ажилтанд шагнал гардуулна. Утас: 98081881, 70113039

Төрийн ордонд

4. 11.00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

5. 12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

6. 14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

7. 16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

8. 16.30 цагт Төсвийн байнгын хороо хуралдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Дэлхийн багш нарын баярын өдөр өнөөдөр тохиож байна.
  2. 1980 оны энэ өдөр Улсын начин Лувсанрагчаагийн Нямсүрэн мэндэлжээ.
  3. Мөн 1987 оны энэ өдөр T-Ara хамтлагын гишүүн Soyeon мэндэлжээ.
  4. Мөн өнөөдөр Болив улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож буй аж.
  5. 1962 онд “The Beatles” хамтлагийн анхны сингл цомог болох “Love Me Do” Их Британид худалдаанд гарч эхэлжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Багш нартаа баярын мэнд хүргэе