Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХБНГУ-д тэтгэлгээр суралцах “Туслах сувилагч” батламжаа гардлаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр үнэ төлбөргүй сурах тэтгэлэгт хөтөлбөрт Б.Гүнжинлхам тэнцэж батламжаа гардаж авлаа. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ны дэргэдэх МЭТ агентлагтай хамтран Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 34 оролцогч бүртгүүлэн, 3 шатны сонгон шалгаруулалтанд өрсөлдөн Батмөнх овогтой Гүнжинлхам шалгарсан. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Б.Гүнжинлхамд батламж гардуулж баяр хүргэв. Сайд А.Ариунзаяа түүнд “Сурсан мэдсэн бүхнээ эх орныхоо эрүүл мэндийн салбарт зориулж, түгээн дэлгэрүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Мөн бидэнтэй хамтран, дэмжлэг үзүүлж ажилласан МЭТ агентлагийн хамт олонд талархаж, ажлын өндөр амжилт хүсье” хэмээн захиас дайсан юм. Дээрх тэтгэлэгт хөтөлбөр нь монгол залуусыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн сурч боловсрох боломжоор хангах, цаашилбал салбарын хүний нөөцийг чадвахжуулах зорилготой төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.