Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинээр 1501 хүнээс халдвар илэрч, 14 иргэн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 1501 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 751, орон нутагт 749 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 311376 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 14 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 20816 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:

  • хөнгөн 13428
  • хүндэвтэр 6501
  • хүнд 2126
  • нэн хүнд 374 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 59045 хүн байгаа аж. Мөн 6239 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

This image has an empty alt attribute; its file name is 243583214_148034494203536_2216660455522847306_n-1024x768.jpg
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.