Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ болно

Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 04-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 277 дахь өдөр бөгөөд он дуусахад 88 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 25, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2575.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 376.00, вон 2.27 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 10:00 цагт  Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Эрдэнэ ресурс Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах цан цохих ёслол болно. 
  2. 10:00 цаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар өнөөдөр мэдээлэл хийнэ. 
  3. 11:00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ болно.
  4. 13:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Тэнгэрлэг Монгол ТТБ Байгаль орчинд учраад буй ноцтой асуудлын талаар мэдээлнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр бол Амьтдын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр.
  2. Мөн өнөөдөр Дэлхийн сансрын 7 хоног эхэлж байна.
  3. 1988 оны энэ өдөр Wonder Girls хамтлагийн дуучин Юүбин (Ким Юү-Бин) мэндэлжээ.
  4. 1963 онд Куба болон Хайти аралд үүссэн “Flora” хэмээн нэрлэгдсэн хүчтэй хар салхи 6.000 орчим хүний амийг авч оджээ. Энэхүү хар салхи нь Атлантын талбайд үүссэн хар салхинуудаас хамгийн хор хөнөөлтэй нь хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.
  5. 1976 онд Английн хамгийн хурдны галт тэрэг болох “InterCity 125” тавигджээ.
  6. 1965 онд VI пап хамба лам Нью-Йорк хотноо айлчилж, Америкт анх удаа зочилсон пап лам болж байжээ.
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.