Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

21 сая ам.долларын зээл авах төсөл өргөн барив

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гурван хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Мөн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийн хүрээнд 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл хэрэгжүүлэх юм байна. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсвэл “Ковакс” хөтөлбөрийн дагуу зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэлх хувиар БНХАУ-ын “Вероселл” вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх аж. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагалдан гаргах дүрэм, журмын төслийн хүрээнд саналыг нь авав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.