
МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүйн улмаас сорил тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Тодруулбал, Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр боксын ДАШТ-д оролцох эрхийн төлөө сорил тулаан Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм.
Уг тэмцээнд оролцохын тулд дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орох байжээ. Гэтэл ОУХМ О.Тулга жиндээ тэнцэж, МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна.
Түүний дасгалжуулагч Б.Энхтайван боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга руу “Бид хоёр сорилд оролцох боломжгүй боллоо” гэсэн мессежийг өчигдөр явуулсан аж.







1 Сэтгэгдэл