Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Зориг агсны хөшөөнд АН-ын нөхөд нь ард түмний төлөөлөл хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 23 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм. Жил бүрийн энэ өдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд энэ удаад АН-ын нөхөд нь ард түмний төлөөлөл хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “С.Зориг агсан нь Монголын ардчиллын анхны лидерүүдийн нэг. Монголын ардчилсан холбооны анхны дарга, тухайн үеийн сорь болсон улс төрчдийн нэг байсан. Энэ хүний амь настай холбоотойгоор улс төрийн тоглолт хийж, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл ажиллагаа тасрахгүй яригдсаар өдийг хүрлээ.

С.Зориг агсны нас барсан шалтгааныг илрүүлэх хугацаа хангалттай байсан гэж үзэж байна. 23 жил гэдэг бага хугацаа биш. Тухайн үед гэмт хэрэг үлдсэн этгээдүүд одоо болтол төрийн тэргүүнд хэвээр байгаад харамсалтай байна. С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг таван удаа тарааж, тус хэргийг шийдэхэд саад учруулж байсан нөхөд одоо болтол төрийн дээд албан тушаалд суусан хэвээр байгаа юм. Сонгууль болох цаг дор С.Зориг агсныг Ардчилсан намтай холбож харлуулж, асуудлыг ярьж байдаг. Одоо энэ асуудлыг шийдэх цаг болсон. Энэ хүний ясыг амраагаад өгөөчээ. Түүний амиа алдсан хэргээр улс төржихөө больж, захиалчгийг илрүүлж хариуцлага хүрээлгэх ёстой” гэв.

Цэцэг өргөх ёслолын үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “С.Зориг агсан бол ардчиллын бэлгэ тэмдэг болж, түүхэнд мөнхөрч үлдсэн хүн. Харамсалтай нь С.Зориг агсны хэргийг улс төрчид өнгөрсөн он жилүүдэд сонгууль бүрийн өмнө лус төржүүлж гаргаж ирдэг. Энэ бол туйлын увайгүй үйлдэл юм” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “С.Зориг агсан бол үзэл санаа, үйл хэргийн удирдагч. “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг нь өнөөдөр, ирээдүйд улам бүр үнэ цэнтэй байна. Ирээдүйд учрах бүх зүйлийг бид Монгол хүний саруул ухаанаар даван туулна” хэмээв.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “С.Зориг агсны хөшөөнд АН-ын нөхөд нь ард түмний төлөөлөл хүндэтгэл үзүүллээ

  • зочин says:

    Бөөн хүндэтгэл үзүүлсэн хүмүүс. Та нар үнэхээр энэ хүнийг хүндэлдэг юм бол хэргийг нь хурдан шийдэж, энэ хүний ясыг амараалдаа…хөөрхий