Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинээр 2519 хүнээс халдвар илэрч, 18 иргэн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 2,519 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 1154, орон нутагт 1365 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 306,603 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 18 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:

  • хөнгөн 11,387
  • хүндэвтэр 6,766
  • хүнд 2,144
  • нэн хүнд 378 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 62,426 хүн байгаа аж. Мөн 7,0533 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.