Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ханын материалд “ногоон” орон сууц барих нь

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болж, бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, “Улаанбаатар хотын “ногоон” орон сууц” төсөл хэрэгжүүлэхийг дэмжив. Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо, Ханын материалд хэрэгжүүлж, 712 айлын орон сууц, 292 авто зогсоол, 740 ам метр талбайд худалдаа, үйлчилгээний төв барихаар төлөвлөжээ. Энэ нь байгальд ээлтэй буюу “ногоон” орон сууцын хороолол болохыг нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулсан юм. Төслийн нийт санхүүжилт нь 30.2 сая ам.доллар бөгөөд үүнээс 20 саяыг нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор болжээ. Түүнчлэн Баянхошуу, “Өнөр” хорооллын авто замыг өргөжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам” төсөл хэрэгжүүлэхийг ИТХ-ын тэргүүлэгчид дэмжив. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилготой, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд 17.7 км замыг сэргээн засаж, нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих тусгай эгнээ гаргах гэнэ. Мөн дугуйн зам барих аж. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгааг ирэх онд багтаан хийж, дараа жилээс нь бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.